Валютын ханш :

2021 оны 1 сарын 22, 5, Баасан гараг

Ухань хот тусгаарлах эмнэлгүүдээ татан буулгалаа

 Коронавирусний халдварын голомт болох Хубэй мужийн Ухань хотод халдвар авсан хүмүүсийг тусгаарлах зорилгоор нээсэн түр зуурын 16 эмнэлгийн 14-ийг нь татан буулгасан байна. 

Эмнэлгүүдэд ажиллаж байсан 875 эмч, эмнэлгийн ажилчид коронавирусний халдваргүй болох нь тогтоогджээ. Си Жиньпин коронавирусний халдварын эсрэг авч буй арга хэмжээтэй танилцаж, эмч, цэргийн албан хаагч нар, нийгмийн ажилтнууд болон хотын эмнэлэгт эмчлүүлж байгаа өвчтөнүүдтэй уулзсан байна.

Хятадын мэргэжилтнүүд шинэ төрлийн коронавирусний халдварын тархалт зургаадугаар сарыг хүртэл үргэлжилнэ гэсэн дүгнэлтэд хүрснээ зарлаад байна. 
 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа