Валютын ханш :

2020 оны 12 сарын 4, 5, Баасан гараг

Кисеносатогийн анхны дэвжээнд гарах ёслолыг 18,000 хүн үзжээ

Шинэ ёкозуна Кисеносатогийн анхны дэвжээнд гарах ёслол Баасан гарагт Мэйжигийн үеийн сүмд болоход 18,000 орчим хүн үзэж сонирхжээ.

Ажиглагчид ийм олон хүн цугларсан явдлыг Япончууд өөрийн ёкозунаг хүлээж байсны илрэл гэж дүгнэж байна. Кисеносато нь 1998 оноос хойш сүмо бөхийн дээд цолонд хүрсэн анхны япон хүн болж байгаа юм.

Тагоноура дэвжээний шинэ ёкозунад нэг дэвжээний Такаясу, Шохозан нар бараа болж ёслолыг гүйцэтгэжээ.

Одоо сүмогийн ертөнцөд дөрвөн ёкозуна цолтон барилдаж байгаагийн нэг нь Кисеносато, үлдсэн гурав нь Монголын Хакухо, Харумафужи, Какурю нар болж байна.

Ёкозунагийн ёслол үйлддэг үндсэн хоёр хэлбэр байдгийн нэг болох унрю ёслолыг Кисеносато сонгож, өнгөрсөн шөнөжин бэлдсэн гэнэ.

Ийнхүү удаан хугацаанд хүлээсэн япон ёкозуна мэндэлснээр сүмо бөх үзэх сонирхол япончуудын дунд нэмэгдэж эхэлжээ.

Эх сурвалж: Japan Times

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа