Валютын ханш :

2021 оны 9 сарын 29, 3, Лхагва гараг

БГД-ийн X хорооны Засаг дарга ковидын халдвартай хүнийг ажиллуулж байна

Баянгол дүүргийн X хорооны Засаг дарга коронавирус өвчний халдвар авсан ажилтнаа тусгаарлалтын хугацаа нь дуусаагүй байгаа үед дуудан ажиллуулсан гэх гомдол, мэдээллийг ирүүллээ. Тус хорооны иргэн Н /нэрээ нууцлахыг хүссэн/-ийн өгсөн мэдээллээр X хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баярчимэг нь “Ковид 19” өвчний халдвар авсан нь тогтоогдсон нийгмийн ажилтнаа ажлын байрандаа дуудан ажлуулсан аж. 

Иргэн Н “Манай хорооны нийгмийн ажилтан Э.Солонго нь ПСР шинжилгээгээр есдүгээр сарын 3-ны өдөр халдвартай болох нь тогтоогдсон байна. Иймээс тэр өдрөөсөө эхлэн гэртээ тусгаарлагдсан. Гэтэл “Дүүргээс хороонд хяналт, шалгалт ирэх гэж байгаа тул яаралтай ирж ажил” гэж хорооны Засаг дарга нийгмийн ажилтнаа халдвар авсны маргааш нь дуудаж, халдвартай хүнийг  ажиллуулсан байна. Мөн есдүгээр сарын 10-ны өдөр дуудаж, хорооны нэг цэгийн үйлчилгээний тасагт ажиллуулсан байгаа юм. Ковидын халдвартай байгаа нөхцөлд дарга нар дураараа аашилж, халдвар тархах нөхцөлийг улам бий болгож байгаа. Энэ тал дээр холбогдох байгууллага нь анхаарах хэрэгтэй. Бидний эрүүл мэндэд аюул учруулж байна. Манай хороонд ковид тархах голомт боллоо” гэв.

“Ковид 19” цар тахал өдөрт 3000 гаруй тоогоор халдварлаж байгаа эрсдэлтэй энэ үед төрийн байгууллагын ажилчид хайхрамжгүй хандаж байна гэх гомдлыг ийнхүү ирүүллээ. 

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хууль, Улсын Онцгой комиссын захирамжид зааснаар халдвар авсан иргэн нь 14 хоног тусгаарлагдаж, эмчилгээ үйлчилгээ авах ёстой юм. Халдварын дэглэм баримтлаагүй иргэн, төрийн албан хаагчийг Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулах зохицуулалттай ажээ. 


3 сэтгэгдэл

  • Яах гэж худал мэдээлэл тавьж байдаг юм харин ч өөрөө эм тариа аваачиж өгсөн. Ажилдаа ир гэж дуудаагүй.

  • Ингэж худал мэдээлэл тараахаа болиоч. Харин өөрөө эм тариаг нь хувийн зүгээс худалдаж авч өгөөд явж бгаа шүү дээ энэ хүн чинь.

  • Нийгмийн халдварт өвчин тахалыг санаатайгаар тараах нь гэмт хэрэг шүү

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа