Валютын ханш :

2021 оны 9 сарын 29, 3, Лхагва гараг

“Наран Мандал” компанид осол гарч, 20 гаруй настай залуу амиа алджээ

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт Цагаан Цахир уулын алтны үндсэн ордод ашиглалтын тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа “Наран Мандал Энтерпрайзес” ХХК компанийн уурхайд өнгөрсөн долоо хоногийн эхээр осол болж, нэг хүн амиа алдсан харамсалтай явдал болжээ. Тодруулбал, уурхайн гүнд 20 гаруй настай залуу шороонд даруулж, амиа алдсан байна.  

Талийгаач тухайн үед уурхайн гүнд нуранга үүсэхээс сэргийлэх байгууламжийн ажил гүйцэтгэж байжээ. Болсон явдлын талаар Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын малчин Ж “Хэд хоногийн өмнө Цагаан Цахир уулын уурхайд 20 гаруй настай залуу шороонд даруулж амиа алдсан. Болсон явдлын талаар компанийн удирдлага ихэд нууцалж байгаа. Энэ жил мөн  тус уурхайд осол болж, нэг хүн хүнд гэмтэл авсан гэж сонссон” гэв. 

Осол болсонтой холбоотойгоор уурхайн үйл ажиллагааг түр хаасан байна. Гэвч ирэх долоо хоногоос уурхайн үйл ажиллагааг нээх тухай мэдээлэл байгаа юм.  Наран Мандал Энтерпрайзес” ХХК компанийн уурхайд 2020 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр осол гарч гурван ажилтан хүнд гэмтэж байв. Тус уурхай нь алтны олборлолт хийхдээ цианит ашигладаг цөөн хэдэн уурхайн нэг юм. Манай сайт болсон явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ. 


Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа