Валютын ханш :

2021 оны 9 сарын 28, 2, Мягмар гараг

Зөв дуулах ур чадварын мэдлэгийг онлайнаар эзэмшүүлнэ

"Аялгуут хэлхээ" энтертайментээс "Зөв дуулах анхан шатны онлайн сургалт"-ыг зохион байгуулж эхэлжээ. Дуулах урлаг, ур чадварыг онлайнаар Монголдоо анх удаа гэж хэлж болохоор тус сургалтын хичээлийг СУИС-ийн мэргэжлийн багш нар заах аж. СУИС-ийн дулаачийн танхимын багш,  Монгол Улсын гавьяат багш, хүндэт профессор Ц.Ерөө, СУИС-ийн дуулаачийн танхимын багш, Монголын Улсын гавьяат жүжигчин хүндэт профессор Д.Ганхуяг, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр нар мэргэжлийн хичээлийг заах юм байна. Мөн СУИС-ийн Ярих урлагийн танхимын багш, Боловсролын тэргүүний ажилтан Ж.Болор-Эрдэнэ ярих урлаг,  хэл ярианы техникийн ур чадвар эзэмшүүлэх ажээ.

Онлайнаар хичээллэх долоо хоногийн сургалтад хамрагдсанаар дуулалтын талаар анхан шатны ойлголттой болж, өөрийн хоолойны онцлогоо мэдэхээс гадна амьсгалын зөв хуваарилалт, амны хайрцаг, хэл ярианы техник, зөв дуу гаргах техник, хоолойны дасгал унших, хоолойгоо хамгаалах, дуулах дотоод ур чадвар эзэмших юм. Мөн тухайн хүн өөрийн хоолойдоо тохирсон дууг сонгож дуулах ур чадвар эзэмших боломжтойг зохион байгуулагчид онцолж байна.

"Зөв дуулах анхан шатны онлайн сургалт"-ын талаар зохион байгуулагч, Соёлын тэргүүний ажилтан П.Түдэвдорж “Орчин үед заавал танхимаар хичээл авах бус цар тахлын үед цахимаар зөв дуулах сургалтыг мэргэжлийн багшаас авч, сайхан дуулж сурах боломжийг олгож байгаа юм. Сургалтад хот, суурин газраас гадна хөдөө орон нутаг, хаанаас ч хамрагдах боломжтой. Сургалтад суугаад дуучин болохгүй ч, найр хурим, соёл урлагийн арга хэмжээнд зөв сайхан дуулах ур чадварыг эзэмшинэ” гэв. Тус сургалтад 16-аас дээш насны бүх хүн хамрагдах боломжтой аж.  

Цар тахалтай холбоотойгоор сургалтын төлбөрийг 90 хувь хямдруулж, 45 мянган төгрөг болгосон байна. 

Төлбөр төлөх данс: 5301356370 ХААН БАНК 

Хүлээн авагч: Д.БЯМБАСҮРЭН

Гүйлгээний утга дээр: /….............. Утасны дугаар, fB Нэр........../

Та төлбөрөө хийсэн бол Send message хэсэгт fb нэр, утасны дугаараа үлдээж сургалтын группын холбоосыг хүлээж аваарай!

Танд амжилт хүсье! 

Холбогдох утас: 83116996

 


2 сэтгэгдэл

  • Eoo ashguidee iim mundag bagsh naraas surgalt awah bolomj garna gej zvvdesengui ywlaa suunaa.

  • Estoi goe heregtei surgalt bna daa durtai duugaa itgeltei duulaad surchih bolow uu?

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа