Валютын ханш :

2021 оны 9 сарын 29, 3, Лхагва гараг

АН-ын гишүүд Засгийн газрын хоёр сайдыг огцруулахаар ярьжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дараа Засгийн газарт “хөдөлгөөн орно” гэсэн таамаг улс төрийн хүрээнд бий. Тэгвэл, Ардчилсан намын гишүүд Засгийн газрын хоёр ч сайдыг огцруулах асуудлыг тавихаар ярилцсан байна. УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар албан ёсоор хэлэлцээгүй ч, бүлгийн гишүүд хоёр сайдыг огцруулах асуудлыг тавих нь зүйтэй гэж үзжээ.

Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Соёлын сайд Ч.Номин нарыг огцруулах ёстой гэдэг санал УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн дунд яригдсан аж. Гишүүдийн зүгээс дээрх хоёр сайдыг төрийн албаны мерит зарчим баримтлаагүй томилсон, төрийн ажлын туршлагагүй учраас албан ажлаа сайн гүйцэтгэхгүй байгаа гэж шүүмжилж буй аж. АН-ын гишүүдийн зарим нь энэ асуудлыг улсын баяр наадмын өмнө УИХ-д оруулах ёстой гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь намрын чуулганы эхэнд хэлэлцүүлэх нь үр дүнтэй хэмээн санал зөрөлдсөн байна. 

АН-ын түвшинд ийм яриа өрнөсөн бол, МАХН, МАН-тай нэгдсэн учраас МАХН-д хоёроос дээш сайдын албан тушаалаар “шагнана” гэсэн таамаг бий. Тиймээс аль ч талаараа Засгийн газрын зарим сайдуудыг чөлөөлж, орны хүмүүсийг томилох асуудал яригдах бололтой. МАХН нь МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдийн 30 хувийг бүрдүүлэх бөгөөд МАН-ын их хурлаар энэхүү өөрчлөлтийг хийх юм. 


Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа