Валютын ханш :

2021 оны 5 сарын 13, 4, Пүрэв гараг

Дүүрэг бүрд ойрын хавьтлыг илрүүлэх шуурхай баг байгууллаа

Коронавируст халдвар авч батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг түргэн шуурхай илрүүлж, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор дүүрэг бүрд тандалт, хариу арга хэмжээний багийг байгуулж, Эрүүл мэндийн нэгдсэн төвүүд хариуцахаар боллоо. Тандалт, хариу арга хэмжээний багийг дүүргүүдэд байгуулснаар ХӨСҮТ-ийн ачаалал буурч, тухайн дүүргийн хэмжээнд халдварын шинж тэмдэг илэрсэн иргэдэд цаг алдалгүй арга хэмжээ авах нөхцөл бүрдэж байгаа юм.

Өмнө нь ХӨСҮТ дүүрэг бүрээс дуудлага хүлээн авч, иргэдэд хүрч ажиллахад ачаалалтай байсан бол өнөөдрөөс дүүрэг бүрт хариу арга хэмжээний баг ажиллаж, иргэн бүрт хүрч ажиллах боломжтой болж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа