Валютын ханш :

2021 оны 9 сарын 29, 3, Лхагва гараг

Барилгын салбарын ажлыг нь эхлүүлье, С.Амарсайхан дарга аа

Засгийн газраас энэ сарын 10-25-ны хооронд улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэв. Энэ хугацаанд газар тариалан эрхлэхтэй холбоотой үйл ажиллагааг хэвийн явуулахаар зохицуулсан. Гэвч хаврын тариалалттай нэгэн зэрэг эхэлдэг барилгын салбарын ажлыг Улаанбаатар хотод эхлүүлэхгүй байхаар шийдвэрлэсэнд олон хүн бухимдалтай байна.

Дулааны улиралд буюу хагас жилийн хугацаанд л барилгын салбарын ажил ид үргэлжилдэг. Энэ  үед нь барилгын ажлыг зогсоосон нь байгаа оноогүй шийдвэр байлаа. Барилга, бүтээн байгуулалтын ажил ихэвчлэн задгай талбайд, гадаа өрнөдөг учраас цар тахлын халдвар тархах, вакум орчин бий болохгүй байх давуу талтай. Тэр тусмаа гадна фасад, барилга угсралт, бетон зуурмагийн ажлыг эхлүүлэхэд болохгүй зүйл байхгүй. Нөгөөтэйгүүр, барилга угсралтын ажилд олон хүн гар бие оролцохоос илүүтэй, автомашин, техник, тоног төхөөрөмжийн оролцоотойгоор бүтээн байгуулалт хийдэг. Хамгийн гол нь хаврын энэ өдрүүдэд барилгын шаваа тавьж, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлдэг гол үе гэдгийг санах ёстой. Түүнчлэн барилгын салбар олон мянган хүнийг ажлын байраар  хангаж, ажил амьдралыг нь залгуулдаг. Том эдийн засаг эргэлддэг стратегийн салбар. Эдийн засгаа аварч үлдье гэвэл барилгын салбарын үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй.

Нийслэлийн МАН орон нутгийн сонгуулиар 150 мянган айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан. Мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд барилгын салбарын бүтээн байгуулалтын ажлаа онцгой дэмжих ёстойг Нийслэлийн МАН-ын дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдэж байгаа биз ээ. Барилгын салбарын бүтээн байгуулалтын ажил нь цар тахлын халдварын эрсдэл бага гэдгийг анхаарч ойлгож, ажлаа эхлүүлэх зөвшөөрөл олгоё, УОК-ын дарга аа. Барилгын салбарын улирал ирчихлээ.

 


Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа