Валютын ханш :

2021 оны 4 сарын 21, 3, Лхагва гараг

М.Тулгатыг АН-ын даргаар батламжлав

Ардчилсан нам хоёр хуваагдаж, тус тусдаа намын даргаа тодруулаад байна. Өнгөрсөн долоо хоногт АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Туваан тэргүүтэй хүмүүс ээлжит бус их хурлаа хийж, О.Цогтгэрэлийг АН-ын даргаар батламжилсан. Тэгвэл өчигдөр АН-ын дарга асан С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын гишүүд намынхаа XI ээлжит бус их хурлаа Хандгайтад зохион байгуулжээ. Тус их хурлаар М.Тулгатыг Ардчилсан намын даргаар батламжилсан бөгөөд хуралд нийт 800 орчим гишүүн цахимаар  болон биечлэн оролцсон байна.

Ардчилсан намын XI ээлжит бус их хурлаас намын даргаар батламжилсан М.Тулгатын нэрийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэх аж. Ийнхүү АН хоёр даргатай боллоо. Улсын Дээд шүүх хэнийг нь хууль ёсны дарга эсэхийг эцэслэн шийднэ. АН-ын XI ээлжит бус их хуралд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл нар оролцжээ.


Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа