Валютын ханш :

2021 оны 4 сарын 21, 3, Лхагва гараг

Ч.Ганболд: Цагаан Цахирын уурхайн үйл ажиллагаанаас болж мал хордож байна

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт Цагаан Цахир уулын алтны үндсэн ордод ашиглалтын тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа “Наран Мандал Энтерпрайзес” ХХК компанийн үйл ажиллагааны талаар манай цахим хуудас өмнө нь сурвалжилга бэлтгэн хүргэсэн билээ. Тус уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор малд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар Баян-Овоо сумын нэгдүгээр багийн малчин Ч.Ганболд мэдээлэл өглөө.

Малчин Ч.Ганболд:

“Наран Мандал Энтерпрайзес” ХХК компанийн Цагаан Цахирын уурхай нь гүний усыг замбараагүй асгаж байна. Уурхайн гүнээс олборлолт хийж байгаа учраас гүний ус их хэмжээгээр гардаг. Тиймээс тэр их хэмжээний усыг мотороор соруулж, газрын гадаргуу дээр асгадаг. Өвөлдөө овоож хөлдөөд, одоо тэр нь гэссэн. Тэр усаа гаргаж асгахдаа нүх ухаж, түүн дотроо гялгар цаас дэвсэж усаа хийдэг. Тэр нь жижиг, жижиг нуур болдог. “Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суухав” гэгчээр уурхайн асгасан ус руу мал очиж овоордог. Тэгээд мал шигдэж байна. Заримдаа саарал ус гоождог. Тэсэлгээний муудсан материалаа ил задгай устгал хийдэг гээд уурхайд асуудал их бий.

-Мал, амьтанд ямар нэгэн хор нөлөө үзүүлсэн зүйл бий юу?

-Асгаж байгаа усанд ямар хортой бодис байгааг бид мэдэхгүй. Тэсэлгээний бодис, уурхайн олборлолттой холбоотой химийн бодис байхыг үгүйсгэхгүй. Малчид бид уурхайн дотоод үйл ажиллагааг мэдэхгүй. Манай хонины уушиг нь хордсон тохиолдол мэр сэр гарч байсан. Уушиг нь бэлцийгээд цэврүү үүссэн байсан. Тийм болсон мал таргалахгүй шүү дээ. Уурхайн үйл ажиллагаанаас болж мал хордож байна. Хоёр, гурван жилийн өмнөөс л малд сөрөг нөлөөлөл илэрсэн. 


Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа