Валютын ханш :

2021 оны 4 сарын 21, 3, Лхагва гараг

Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад 300.000 төгрөгийн тэжээлийн тусламж үзүүлнэ

Өвөлжилт хүндэрсэн аймгуудад 5 сая ам долларын буцалтгүй тусламж хүргэхэд бэлэн болсныг ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Тухайлбал, өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн малчдад очих хүчит тэжээлийн анхны цуваа орон нутгийг зорилоо.

Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгуудын болон отроор явж буй малчин өрхөд 300.000 төгрөгийн хүчит тэжээлийн тусламж үзүүлэхээр болсон. Энэхүү дэмжлэгийг Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн 5  сая ам.долларын эх үүсвэрээр санхүүжүүлж буй юм. 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа