Валютын ханш :

2021 оны 9 сарын 29, 3, Лхагва гараг

Д.Мөнхсайхан: “Наран мандал” компани цианид ашиглах нь зүйтэй эсэхийг хэлэлцэнэ

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт Цагаан Цахир уулын алтны үндсэн ордод ашиглалтын тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа “Наран Мандал Энтерпрайзес” ХХК компанийн үйл ажиллагааны талаар манай цахим хуудас өмнө нь мэдээлэл бэлтгэн хүргэсэн. Тус уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор хүний эрүүл мэнд төдийгүй малд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар эх сурвалж мэдээлж буй. Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханаас “Наран мандал Энтерпрайзес” ХХК-ийн үйл ажиллагааны талаар байр суурийг нь сонирхлоо.  

-“Наран мандал Энтерпрайзес” ХХК-тай холбоотой гомдол, мэдээллүүдийг нутгийн иргэд, тус уурхайд ажиллаж байсан иргэдээс ирүүлж байна.  Та аймгийн Засаг даргаар томилогдсоноосоо хойш энэ компанийн үйл ажиллагаанд хэрхэн анхаарал хандуулж байгаа вэ?

-2020 оны наймдугаар сарын 15, есдүгээр сарын 20-ны үед компанийн удирдлагуудтай уулзаж, ажил байдалтай нь танилцсан. Санал солилцсон байгаа. Он гаргаад Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, “Наран мандал” компани хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээгээ дүгнэнэ. Өмнөх Засаг дарга тус компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан байсан. Цаашид уул уурхайн компаниуд аймгийн төсөвт нэг, хоёр зуун сая төгрөгийн хандив өгөөд үйл ажиллагаа явуулдаг байж болохгүй. Иргэд, олон нийтийн зүгээс ч хардлага бий болдог. Тийм учраас цаашид уул уурхайн компаниудтай хэрхэн хамтран ажиллахаа сайн бодолцох ёстой. Удахгүй аймгийн Хөгжлийн зөвлөгөөн болно. Зөвлөгөөнд зөвхөн захиргааны ажилтнуудыг оролцуулах гэхээсээ илүүтэй сум, орон нутгийн иргэд олон нийтийн төлөөллийг оролцуулж, санаа бодлыг нь сонсоно. Зөвлөгөөнөөр уул уурхайн асуудлыг хэлэлцэнэ. Цианид натри уул уурхайн салбарт, тэр дундаа өөрийн аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй тус компани ашиглах нь зүйтэй эсэхийг хэлэлцэнэ. Хөгжлийн зөвлөгөөнөөс гарсан шийдвэр, зөвлөмжийг Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлээд явна.

Наран мандал компанийн хувьд одоо байдал ямар байгааг сайн хэлж мэдэхгүй байна. Зөрчил, дутагдал олон сонсогддог. Одоогоор аймгийн Засаг даргын Тамгын газарт гомдол ирээгүй байна. Тус уурхайд үйл ажиллагаа явуулж эхлээд 13, 14 жил болж байна. Компанийн эзэмшигч, хувь эзэмшигчид нь солигдож ирсэн.  Олон жилийн өмнө 60 ямаа хордож үхэж байсан юм билээ. Энэ оны эхээр тэсэлгээний компанийн буруутай үйл ажиллагаанаас болж тус компанийн уурхайн талбайд иргэд бэртэж гэмтсэн. Энэ асуудлын дараа мэргэжлийн хяналтын байгууллага газар дээр нь есдүгээр сард очиж ажилласан. Би бол энэ компанийн үйл ажиллагааг хоёрдугаар сард гэхэд цэгцэлнэ гэсэн бодолтой байна.

-Есдүгээр сард тус компанид хяналт шалгалт явуулсан гэлээ. Ямар зөрчил дутагдал илэрсэн бэ?

-Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад зөрчлүүд илэрсэн. Тус компани нь гар аргаар алт олборлогч 400 гаруй иргэнтэй хамтран ажилладаг. Энэ асуудал дээр нь торгуулийн арга хэмжээ авсан.


11 сэтгэгдэл

  • Ямар нэг юмыг дэвэргэхдээ сайн хүмүүс юм аа циан гэдэг химийн бодисний талаар цохих мэдлэгтэй байж ийм юм ярих хэрэгтэй байх ядаж үйл ажиллагаатай нь танилцсан бол арай ингэж ярихгүй байх гэж бодож б.а

  • Ямар нэг юмыг дэвэргэхдээ сайн хүмүүс юм аа циан гэдэг химийн бодисний талаар цохих мэдлэгтэй байж ийм юм ярих хэрэгтэй байх ядаж үйл ажиллагаатай нь танилцсан бол арай ингэж ярихгүй байх гэж бодож б.а

  • ЦИАНИД БОЛ МАШ ХОРТОЙ ШАРХ СОРИВТОЙ ХҮН АЖИЛЛАЖ БАЙВАЛ НЭЭХ УДАХГҮЙ ДЭЭ !!! ГОЛ ТӨЛӨВ ҮНДСЭН ОРДУУДАД АШИГЛАГДДАГ.

  • Энэ уурхайг хөөж явуулах хэрэгтэй Баянхонгорын хууль хүчний байгууллагыг худалдаад авцан олон сайхан залуучууд хохирч бна 2 удаа дэлбэрэлт болсон ба мөн орон нутгаас ажиллах хүч авдаггүй хаа байсан Налайх Бор нуураас ажилчид авдаг бараг 7 хоног болгон үйлдвэрлэлийн осол гардаг Жишээ нь өмнөх сарын 26 нь осол гарахад нам нуудаг

  • хөөж явуулаад нинжа нар эзэгнэх нүү хуцваа

  • Баяновоочууд бид мал бэл чих газар гүй хэд хэдэн хүн хордсон хэцүү байгаа иймийн учир шууд хөөж явуулна гадаадын луйварчид манай нутгийг цөлмөх ёсгүй

  • Уурхайтай гэрээ хэлэлцээр хийхдээ орон нутгийнхаа ЖДҮ эрхлэгчидтэй хамтарч сууж байгаад нүүрэн дээр нь энэ компанитай энэ чиглэлээр гэрээ хийнэ гээд гэрээ хийвэл орон нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжсэн зөв ажил болно шүү дарга нараа

  • Ердөө хөөж явуулах л хэрэгтэй. Олон жил маш их хэл ам хэрүүл болоод л хорт бодисийг газрын хөрсөнд шингээсээр л бга.

  • Зогсоох хэрэгтэй хууль ном журмын дагуу үйлдвэрлэлээ явуулж чадахгүй байгаа бол

  • Өө зүйтэй одоо тэр цианидыг нэг мөр хориглох хэрэгтэй

  • Тэр 60 н ямаа бол урьд нь хятадууд ажиллуулж байхдаа цианид алдсан байсан гэдэг.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа