Английн Ерөнхий сайд Борис Жонсон өчигдөр улсдаа хоёр дахь удаагаа хатуу хөл хорионы дэглэмд шилжихээс өөр аргагүйд хүрсэн тухай зарлав. Covid-19 халдвар тус улсад эрчимтэй тархаж буйтай холбоотойгоор ийнхүү хатуу хөл хорио тогтоожээ.
Хөл хорио энэ сарын 4-нөөс эхлэн хоёрдугаар сарын 22 хүртэл үргэлжлэх аж. Хөл хорионы үеэр:
-Иргэд өдөрт нэг удаа гэрээсээ гарч дасгал хийх
-Хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад бүх худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл -ажиллагааг зогсоох
-Ресторанууд зөвхөн хоол хүргэлтийн үйлчилгээ явуулах
-Гольф, теннис зэрэг гадаад орчинд спортоор хичээллэхийг хориглох
-Олон нийтийг хамарсан тэмцээн уралдаан болохгүй. Гэхдээ Прьемер лиг гэх мэт мэргэжлийн спортын тоглолтууд үргэлжилнэ.
-Иргэд ажилдаа явахаас бусад зорилгоор гэрээсээ гарахгүй байх, эсвэл аль болох гэрээсээ ажиллах
Бүх шатны сургуулиудын танхимын сургалтыг зогсоох зэрэг арга хэмжээг авах юм байна.
Сэтгэгдэл үлдээх