Валютын ханш :

2021 оны 10 сарын 17, 0, Ням гараг

С.Шаравсамбуу: “Наран Мандал”-ын цианидаас болж ОЛОН ХӨЛТЭЙ ТӨЛ МАЛ гарах болсон

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт Цагаан Цахир уулын алтны үндсэн ордод ашиглалтын тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа “Наран Мандал Энтерпрайзес” ХХК компанийн үйл ажиллагааны талаар манай цахим хуудас өмнө нь мэдээлэл бэлтгэн хүргэсэн. Тус уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор хүний эрүүл мэнд төдийгүй малд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар эх сурвалж мэдээлж буй. Тус уурхайд ажиллаж байгаад эрүүл мэндээрээ хохирсон залуу болон нутгийн иргэн, албаны эх сурвалжийн мэдээллийг хүргэж байна.

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын “Мандал хайрхан” I багийн малчин С.Шаравсамбуугийнх хоёр жилийн өмнө нутаг сэлгэхээс өөр аргагүй болжээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-Танайхыг нутаг сэлгэж, Төв аймагт нутаглаж байгаа гэж сонслоо. “Наран мандал” компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор нутгаа орхих болсон гэдэг үнэн үү?

-Би энэ компанийг анх үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш тэмцэж ирсэн. Цианид натри ашиглаж алт олборлох болсноор биднийг нутаггүй болгож байгаа компани даа. Уурхайн ойролцоох айлууд бүгд нүүгээд явцгаасан. Манайх гэхэд Төв аймгийн Алтанбулаг суманд ирээд хоёр жил болж байна. Уг нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын “Мандал хайрхан” I багийн малчин. Нутаглах ямар ч боломжгүй болсон. Энд одоо Баян-Овоо сумаас ирсэн 7, 8 айл байна. Нутаггүй болсон учраас ирцгээсэн. Ганц сайхан усны худаг байсан ч уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор байхгүй болгосон. Ямар хүний уурхай юм бол.  Иргэд тэмцээд дийлдэггүй.

Уурхай дээр боолчлол явагдаж байна. Уурхайд Баянхонгор аймгаас залуучуудыг ажилд авдаг. Ажилд авсныхаа дараагаар тухайн хүмүүс нь банкнаас цалингийн зээл авдаг. Банкнаас 10, 20 сая төгрөгийн зээл авсан залуучууд уурхайн хууль бус үйл ажиллагааны талаар хэлж, ярих эрхгүй болдог. Олон залуучууд уурхайд ажиллаж, эрүүл мэндээрээ хордоод л ажиллаж байна. Зээлтэй учраас ажлаа орхиод явж чаддаггүй. Хуучин бол ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт оруулдаг байсан бол одоо үзлэгт оруулахаа больсон. Эрүүл мэндийн үзлэгт ороод ч тэнцэх хүн байхгүй.

-Мал, амьтанд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг үнэн үү?

-Мал байнга л үхдэг. Уснаас ууна, ургамалаас нь иднэ. Мал үхэж л байдаг. Тэр болгоныг мөнгө төгрөгөөр амыг нь хаагаад сурсан компани. Цианид натри агаарт дэгдэж, байгальд шингэснээр малд аюултай нөлөөлж байна. Хонь мал уушги нь устаж байна. Хоёр толгойтой, олон хөлтэй мал ч гарч байгаа. Уурхайн ойролцоох айлууд аймагт малаа борлуулах гэхэд “Аль газрын мал, мах уу гээд” шинжилгээ авч оруулдаг болсон. Аймгийнхан Цагаан цахирын уурхайн ойролцоох айлуудын малын махыг авдаггүй.

-Үнэхээр тийм эмгэгтэй гарсан тохиолдлууд бий гэж үү?

-Бий. Тийм нөхцөлд уурхайгаас газар дээр нь очоод малчдад мөнгө өгөөд амыг нь таглачихдаг. Би нутгаасаа гараад хоёр жил болж байна. Одоо нутагтаа байгаа айлуудтайгаа ярихаар “Олон хөлтэй төл гарлаа” гэж байнга хэлж, ярьдаг. Тэр бүхнийг нь холбогдох газарт нь мэдэгдэх гэхээр нь малчдыг уурхайнхан хахуулдчихдаг. Одоогоос гурван жилийн өмнө тус уурхайд цианид натри алдагдаад гурван хүн хордож байсаныг та бүхэн мэдэх байх. Түүний нэг нь гэхэд манай хурдан морийг унадаг хүүхэд байсан. Эрүүл мэндээрээ хохирч, эрэмдэг болсон. Цагаан цахирын уурхайд шлам зөөх тэрэг барих ажил хийдэг байсан. Цианитад хордсон. Одоо ажилгүй. Тэр хүүхэд хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхийг хүсдэг ч уурхайн зүгээс дарамтлаад мэдээлэл өгүүлдэггүй. Цагаан цахир уурхайн ойролцоо Түвшин гэж малчных бий. Тэдний мал бол маш их хордсон. Түвшингийнх нь манай сумын айл биш. Өөр газраас шилжиж ирсэн айл. Дөрвөн жилийн өмнө тэр айлын 7, 8 үхэр нэг дор хордсон. Тэр дариу Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага шалгасан ч бүгдийг нь чимээгүй болгож дарсан. Тийм л эрх мэдэлтэй уурхай. Энэ талаарх мэдээлэл ерөөсөө олон нийтэд цацагдаагүй. Ийм зүйл мөнхийн болдог ч асуудлыг нам дарчихдаг.

Мөн тус уурхайнхан хэдэн малчдыг хуурч ирсэн. Энэ жил гэхэд Наран мандал компанийнхан “Өвс тэжээл өгнө. Айл айлд 10 шуудай өвс, 5 боодол өвс өгнө” гэж амласан байгаа юм. Гэтэл одоо бол өгөөгүй байгаа гэсэн. Ер нь уурхайн ойролцоох айлуудад өвөлжөө барьж өгөөд өөрсдөдөө уусгачихсан.

Уг нь бол Багийн иргэдийн нийтийн хурлаар уурхайн үйл ажиллагаа явуулах эрхийг нь өгөх ёстой. Гэтэл манай багийн иргэдийн нийтийн хурлаас дэмжээгүй. Гэвч ямар учраас үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосныг мэдэхгүй байна.

Т.ТӨРБАТ: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАНГААГҮЙГЭЭС ШОХОЙНД ХАЦРАА ТҮЛСЭН

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын I багийн иргэн Т.Төрбат нь “Наран мандал” компанийн уурхайд ажиллаж байх үедээ эрүүл мэндээрээ хохирсон байна. Энэ талаар тэрбээр дараах мэдээллийг өглөө.

-Би Наран мандал компанид ажиллаж байхдаа энэ оны зургаадугаар сарын дундуур шохойнд түлэгдсэн. Үйлдвэрийн найруулдаг шохой буулгасан. Урагдсан муу хувцастай шохой буулгасан юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй, уут нь задарсан шохой буулгаснаас нүүр шохойнд түлэгдсэн. Нунтаг шохой нүүрэнд наалдаж маш хүчтэй түлсэн. Тухайн үед уурхайн эмнэлгийн эмч харшлын эм өгсөн. Түүнээс өөрөөр анхаараагүй.

-Чи одоо уурхайдаа ажиллаж байгаа юу?

-Үйлдвэрийн дарга залуу намайг нэг өдөр хонож ажиллахыг үүрэг болгосон. Би тэр үед шохойнд хацар түлэгдсэн байсан учраас “Эмнэлэгт үзүүлнэ. Бие тааруу, боломжгүй байна” гэж хэлсэн. Тэгж хэлэхэд үйлдвэрийн дарга Төгсөө намайг “Эргэж битгий ажилдаа ирээрэй” гэж загнасан. Би наймдугаар сарын 20-ны үед ажлаасаа чөлөөлөгдсөн. Шохойнд хацраа түлсэн учраас сорвитой болсон. Наран мандал компанид гомдолтой байгаа.

Ер нь энэ компанид ажиллаад эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс их бий. Чулуунд нүүр, гараа гэмтээсэн залуучууд олон байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, хувцас, маскаар бүрэн хангадаггүй. Тийм учраас залуучууд эрүүл мэндээрээ хохирсоор байна. 

Д.МӨНХСАЙХАН: “НАРАН МАНДАЛ” КОМПАНИ ЦИАНИД АШИГЛАХ НЬ ЗҮЙТЭЙ ЭСЭХИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ


Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханаас “Наран мандал Энтерпрайзес” ХХК-ийн үйл ажиллагааны талаар байр суурийг нь сонирхлоо.  

-“Наран мандал Энтерпрайзес” ХХК-тай холбоотой гомдол, мэдээллүүдийг нутгийн иргэд, тус уурхайд ажиллаж байсан иргэдээс ирүүлж байна.  Та аймгийн Засаг даргаар томилогдсоноосоо хойш энэ компанийн үйл ажиллагаанд хэрхэн анхаарал хандуулж байгаа вэ?

-2020 оны наймдугаар сарын 15, есдүгээр сарын 20-ны үед компанийн удирдлагуудтай уулзаж, ажил байдалтай нь танилцсан. Санал солилцсон байгаа. Он гаргаад Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, “Наран мандал” компани хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээгээ дүгнэнэ. Өмнөх Засаг дарга тус компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан байсан. Цаашид уул уурхайн компаниуд аймгийн төсөвт нэг, хоёр зуун сая төгрөгийн хандив өгөөд үйл ажиллагаа явуулдаг байж болохгүй. Иргэд, олон нийтийн зүгээс ч хардлага бий болдог. Тийм учраас цаашид уул уурхайн компаниудтай хэрхэн хамтран ажиллахаа сайн бодолцох ёстой. Удахгүй аймгийн Хөгжлийн зөвлөгөөн болно. Зөвлөгөөнд зөвхөн захиргааны ажилтнуудыг оролцуулах гэхээсээ илүүтэй сум, орон нутгийн иргэд олон нийтийн төлөөллийг оролцуулж, санаа бодлыг нь сонсоно. Зөвлөгөөнөөр уул уурхайн асуудлыг хэлэлцэнэ. Цианид натри уул уурхайн салбарт, тэр дундаа өөрийн аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй тус компани ашиглах нь зүйтэй эсэхийг хэлэлцэнэ. Хөгжлийн зөвлөгөөнөөс гарсан шийдвэр, зөвлөмжийг Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлээд явна.

Наран мандал компанийн хувьд одоо байдал ямар байгааг сайн хэлж мэдэхгүй байна. Зөрчил, дутагдал олон сонсогддог. Одоогоор аймгийн Засаг даргын Тамгын газарт гомдол ирээгүй байна. Тус уурхайд үйл ажиллагаа явуулж эхлээд 13, 14 жил болж байна. Компанийн эзэмшигч, хувь эзэмшигчид нь солигдож ирсэн.  Олон жилийн өмнө 60 ямаа хордож үхэж байсан юм билээ. Энэ оны эхээр тэсэлгээний компанийн буруутай үйл ажиллагаанаас болж тус компанийн уурхайн талбайд иргэд бэртэж гэмтсэн. Энэ асуудлын дараа мэргэжлийн хяналтын байгууллага газар дээр нь есдүгээр сард очиж ажилласан. Би бол энэ компанийн үйл ажиллагааг хоёрдугаар сард гэхэд цэгцэлнэ гэсэн бодолтой байна.

-Есдүгээр сард тус компанид хяналт шалгалт явуулсан гэлээ. Ямар зөрчил дутагдал илэрсэн бэ?

-Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад зөрчлүүд илэрсэн. Тус компани нь гар аргаар алт олборлогч 400 гаруй иргэнтэй хамтран ажилладаг. Энэ асуудал дээр нь торгуулийн арга хэмжээ авсан.

Холбоотой мэдээллийг доорх линкнээс уншаарай.

jamuh.mn  


 


16 сэтгэгдэл

  • Uuphain kemp menejiep Duuyaa?! Tanai ax duu napp bzdee iceeceee dotppnn oopoo ajilaj bj apai c ingj bolqqeee ene medeeluud xudlaaa gdgg ene xumuustee xleecee ymp aimp ymbee!niilceeed bolioceee Duuyaaa Duuya!

  • Uher xordoch uhesnen unen shde en hudla medlel bishe nutagixan ym helch chadxgui baisar nutaggui bolch bgan vnen gazar nutgig uxach usagui bolch bga holihodon yu medhev dergeden baiga hvmuus emgenlig mederdegin hedxen hvmvvs xahul avach malchidan xohiron en bol unen ed nar ovlcho buts barch ogoch giguled bgan haana bga ym hudlal malchadin tolgoig ugach hudla yrch huran mexlexes or yu bga ym

  • Дууяаа танай ах дүү нар биздээ чи ч бас болиочээ кембп Дууяаа ич.

  • Uupxainn kempi menejiep Duuyaaa tanai ax duu nap bzdee oopoo ajilaj bgaa bi boliooceee tanai ax duuu nap bzdee?!

  • Hudlaa medeelel tsatsahaa boliochee ta nar

  • Argaa barj alaa toolno gedeg biluu hariutslagatai kompani bhaar hooj tuuna hujaa nar bhad ni yuch duugardaggui l bsan bodvol avilgaliig ni malchid ni avchdag bsan bailgui nutgaasaa huugduud tuv aimagt irlee ch gej shig ene hudalch sdad helchii chi bitgii huts uuruu bagtaj shingehee bchaad nutgaa orhiod harsan biz.

  • Hudal tashaa medeelel

  • 2020-01-05 нд бичсэн хүн тэндхийн хөл гар бололтой юм их сайхан байдаг юм гэжээ гэтэл энэ нутагт байдал харахад л илт байдаг Хүн мал айл амьтан бараг байхгүй гэж хэлж болно ургамал ус гэж урьдын адил гүй болсон байна лээ Сумын төвийн 10 гаруйхан айл хэдэн хөгшчүүл харагдаж байсан . Мөнгөөр худалдаж авсан юм байна л даа .Цагтаа цалгиж байсан сум шүү Нэгдэл дундын үйлдвэр агуулахын үйлчилгээ гээд л аймагт ойрхон байсан болохоор хөл тасардаггүй байсан бол.Би ч бас урлагийн тал хариуцсан мэргэжилтэн байлаа. Концерт, жүжиг тоглоод л олон авъяаслаг хүмүүстэй хамтарч ажиллаад сайхан байж ээ. Үндэслэл шалтгаан байхгүй худлаа мэдээлэл цацахгүй гэж бодож байна БХР-ын дарга сумын засаг даргын тамгын газрынхан ашиг сонирхлын зөрчил дутагдал их байдаг нь ойлгомжтой Тэмцэх хэрэгтэй Амжилт хүсье залуусаа

  • Hurelsuh selmee erguulj ene davarsan altnii kompaniuddaa hariutslaga tootshoh boloogui ym bhda uhsendee aigaad baidiin boloo esvel avilga avaad amaa tagluultsnuu

  • Nutag orniig mine xvntei maltain xorduulj duuslaa bi ene tsaxiriin xajuudn amidarch bgagiin nutagiin irgenii xuwid bichij bn ene naran mandal xerees xeterch bgag nvdeeree xarj suun

  • Дээрхи мэдээлэл үндэсгүй зүйл. Лав тэр уурхайд ажиллаж байгаа Баянхонгорын залуус ам сайтай байдаг. Энэ үнэн шүү . Ер нь ийм дэмий зүйл бичихгүй байвал зүгээр юм. Байнга аваар осол гараад байдаггүй. Ер нь аливаа ажлын талбарт осол гарах нь бий. Гэхдээ энэ компани ХАБЭА - н талаар урьдчилан сургалтыг өндөр түвшинд зохион байгуулдаг. Зарим иймэрхүү мэдээлэл цацдаг нөхдүүд энэ байгуулагад байх хугацаандаа харьцааны зөрчил гаргах, хулгай хийх зэрэг зөрчилүүд гарган халагдсан байдаг. Энэ явуургүй. Дэмий л ард олны сэтгэлийг үймүүлж байна. Малчид эргэн тойронд нутаглаж байгаа , ирээд үзэхэд илүүдэхгүй . Харин өнгөрсөн зун бороо хур багатай мал сайн тарга тэвээр аваагүй , зуд болохоос урьдчилан бусад нутаг оронруу оторлон нүүцгээсэн нь нь үнэн. Нүдээр үзээгүй хүмүүс энэ мэт худал мэдээлэлд итгэхгүй байвал сайнсан. Баярлалаа.

  • End dandaa awaaruud garch bdag deseen.zaluu hunii under shudnuudiig 1 sayaar uneleed l shudiig ni ynzlaad l erguuleed ajild ni oruuldag gesen. Ih l erh medelten deer ni bdag bhaa

  • Ene uurhaig Batj. Batbayar yaj avsanyg bas shalgah heregtei hereg huuchirdaggui shuu. Nuhun tulburuu taviad shuudej bno. Ter hamtarsan tal ni hen baih ni sonin bish shuu bi sain meddeg hunii huvid bichij bna.

  • Сосорбарам солиот сумынхаа төлөө солиорох хэрэгтй шүү хөрөнгөний төлөө солиороод байхаар сум чинь 2-3 хан гудамж айлтай байсан одоо юу болж баыгаа юм бэ товгор чинь харж байна даа

  • Энэ хүн, мал алж байгаа компанийг зайлуулах хэрэгтэй. Батж батбаяр гэж хулгайчийн хүү Баянхонгорчуудыг дээрэлхэж ханахгүй юм аа. Нутгаас хөөж гаргая энэ нөхдүүдийг

  • Энэ хүн, мал алж байгаа компанийг зайлуулах хэрэгтэй. Батж батбаяр гэж хулгайчийн хүү Баянхонгорчуудыг дээрэлхэж ханахгүй юм аа. Нутгаас хөөж гаргая энэ нөхдүүдийг

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа