Валютын ханш :

2021 оны 1 сарын 22, 5, Баасан гараг

Өнөөдөр шинээр 39 хүнд коронавирусын ХАЛДВАР илэрлээ

ЭМЯ-наас коронавирусын халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр ээлжит мэдээллээ өглөө. Өнөөдөр нийт халдварын тоо 39-өөр нэмэгдсэн байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны алба дарга А.Амбасэлмаа: Арванхоёрдугаар сарын 26-нд нийт 14646 шинжилгээ хийхэд 39 хүнээс коронавирусын халдвар илэрлээ. Эдгээрийн 38 нь Баянзүрх дүүргийн эмнэлэгтэй холбоотой. Үүнээс 31 гэр бүлийн хавьтал, таван өвчтөн, гурван эмч, эмнэлгийн ажилтан. Нийт тус эмнэлэгтэй холбоотой халдварын тохиолдол 184 боллоо. 

Франкфуртын онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн. Улсын хэмжээнд нийт 656 дотоодын халдварын тохиолдол бүртгэгдэж, нийт 1121 тохиолдол батлагдаад байна” гэлээ. 

Мөн Хавдар судлалын үндэсний төвд голомт үүссэн гэдгийг онцолсон юм. Одоогийн байдлаар ХСҮТ-ийн гурван хүнд коронавирусний халдвар илэрсэн байна. Тэдний ойрын хавьтлын 80 хувьд нь хийсэн эхний шинжилгээгээр коронавирус илрээгүй ажээ. 


Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа