Валютын ханш :

2021 оны 1 сарын 22, 5, Баасан гараг

Рио-Тинтогийн зардлаар Авсралид суралцсан Х.Булгантуяа Монголын талд ажиллаж чадах уу

Оюутолгойн орлогыг Монголбанкаар дамжуулах Ажлын хэсгийг УИХ дээр байгуулсан. Тус Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Б.Жавхлан нар багтсан. Тэднийг Ажлын хэсэгт орох болсонд “Буян” компанийг үүсгэн байгуулагч Б.Жаргалсайхан хүчтэй эсэргүүцжээ. 

Тэрбээр өөрийн сошиал хуудсандаа “Х.Булгантуяа хэний талд ажиллах вэ. Оюутолгойн орлогыг Монголбанкаар дамжуулах Ажлын хэсгийг Ц.Даваасүрэн ахлахаар болжээ. Энэ бол боломжийн хувилбар юм. Харин Х.Булгантуяаг оруулсаныг гайхаж байна. Энэ эмэгтэй Рио-Тинто компанийн (Оюутолгойн толгой компани) зардлаар Авсралид сургуульд сурч ирсэн. Тэгээд тус компанийн тэрбум төгрөгийн хандиваар Сангийн дэд сайд болсон гэдгийг нэр бүхий иргэд хэвлэлээр ярьдаг. Энэ талаар Х.Булгантуяа огт дуугардаггүй бөгөөд түүнийг дэд сайд байхад Оюутолгойн санхүүгийн маргаанд Засгийн газар ялагдсан, Саарал жагсаалтад орсон гэдгийг мартаж болохгүй.

Түрүүчийн Засгийн газарт ажилласан ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очир гэдэг нөхөр шалгалтын дүгнэлтээ Оюутолгойн удирдлага руу мэдэн будилж шилжүүлж цаадуул нь арга хэмжээгээ авсан байдаг. Б.Жавхлан гэж ажлын хэсэгт ордог нөхөр байна. Нөгөө "Ардын элч" кино дээр гардаг шиг "Чамд би аваад явья гэх ухаан байсангүй юу" гэмээр нөхдүүд олон байна шүү. Олигтой үр дүн хүлээх хэрэггүйгээс гадна Х.Булгантуяа, Б.Жавхлан нар сайн дураараа татгалзах хэрэгтэй. Энэ нөхдүүд байгаа цагт олигтой үр дүн хүлээгээд хэрэггүй шүү” гэжээ.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын компанийн зардлаар Авсралид суралцсан Х.Булгантуяаг Монголын талд ажиллаж, Оюутолгойн орлого Монголбанкаар дамжих шийдвэр гарна гэдэгт эргэлцэх хүмүүс байна. 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн намтарыг хүргэж байна. 

Хүрэлбаатарын Булгантуяа

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нь 1981 онд Архангай аймагт төрсөн. 

БОЛОВСРОЛ

1998 онд Монгол-Туркийн хамтарсан дунд сургууль, 

2000 онд МУИС-ийн Математикийн сургууль, 

2006 онд Дундад Хятадын шинжлэх ухааны их сургууль, 

2008 онд АНУ-ын Ейлийн их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Хөгжлийн эдийн засаг, олон улсын эдийн засгийн ухааны магистр. Англи, хятад, япон хэлний мэдлэгтэй.

АЖЛЫН ТУРШЛАГА

2006-2007 онд “Паладин Ресурс” ХХК-д зөвлөх,

2008-2010 онд Дэлхийн банкны “Төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах” төсөлд зөвлөх, удирдагч,

2010-2011 онд “Оюутолгой” ХХК-ийн төслийн менежер, бизнес стратегийн ахлах зөвлөх,

2012-2013 онд “Петровис” ХК-ийн Бизнес хөгжлийн хэлтсийн дарга,

2013 - 2016 онд МАН-ын нарийн бичгийн дарга

2016 - 2020 онд Сангийн дэд сайд

2020 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. 


Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа