Валютын ханш :

2021 оны 10 сарын 17, 0, Ням гараг

Амны хаалт “Ковид”-оос 98 хувь ХАМГААЛНА

ДЭМБ-аас анхааруулж байгаагаар амны хаалт нь халдвараас 98 хувь хамгаалах аж. 

ДЭМБ-аас амны хаалтыг дотоод болон гадаад орчинд хоёуланд нь зүүх зайлшгүй шаардлагатай гэж үзэж буй. Гэртээ, ажлын байран дээрээ ирээд амны хаалтаа авах бус өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалан дотоод орчинд ч амны хаалт зүүж хэвших хэрэгтэй юм. Гэр бүлийнхэн дотор тань ханиаж найтаах, толгой өвдөх, ядрах зэрэг халдварын шинж тэмдэгтэй хүн байхгүй бол гэртээ амны хаалт зүүхгүй байж болох юм. 

Түүнчлэн вирус ахуйн хавьтлын замаар дамжиж байгаа учир бээлий өмсөж, нүдээ хамгаалан шил зүүж, гар хүрдэг бүх зүйлээ халдваргүйжүүлж байхыг ДЭМБ уриалжээ. 

Япон улсад хэрэгжиж буй халдвараас хамгаалах гурван С-гийн дүрэм маш үр дүнтэй гэв. Эдгээр нь, Олон хүн бөөгнөрсөн газраар явахгүй байх, Бүгчим орчинд байхаас татгалзах, Зай барих юм.


Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа