Валютын ханш :

2021 оны 1 сарын 22, 5, Баасан гараг

"Баян айраг эксплорэйшн" ХХК-ийн уурхайд цианит натри алдагджээ

Завхан аймгийн Дөрвөлжин суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг "Баян айраг эксплорэйшн" ХХК-ын уурхайд өнөөдөр 08:00 цагийн үед цианит натри алдагджээ. Дээрх уурхайд цианит натри алдагдсантай холбоотойгоор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Байгаль орчны газраас холбогдох албан тушаалтнууд газар дээр нь ажиллаж байгаа юм байна. 

"Баян айраг эксплорэйшн" ХХК-ын уурхайд 300 гаруй хүн ажилладаг байна.  Уурхайн цианит дамжуулах хоолой нь задарснаас алдагдсан гэдэг мэдээлэл байгаа юм.  өгсөн. Цианит натри алдагдсан усыг соруулж шавхан уурхайн үйл ажиллагааг түр зогсоожээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

 Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Баян айраг эксплорэйшн” ХХК уул уурхайн компани дээр ямар асуудал гарсан талаар тодрууллаа. 

“Аймгийн засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Байгаль орчны газраас холбогдох албан тушаалтнууд газар дээр нь очиж ажиллаж байна. Ажлын хэсгээс Уурхайн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон. Холбогдох хяналт шалгалтыг хийж дээж аваад шинжилж байна. Шалгалтын үйл ажиллагааны дүгнэлтийг гаргахаар ажлын хэсэг шуурхайлан ажиллаж байна” гэсэн мэдээллийг манай ажлын албанд ирүүллээ. 

УИХ-ын гишүүний зүгээс дүгнэлтийг шуурхай гаргаж, ард иргэдэд үнэн бодит мэдээллийг өгч, аюулгүй байдлыг хангаж, иргэдийн сэтгэл санаа, эрүүл мэндийг хамгаалан ажиллах тухай холбогдох байгууллагуудад чиглэл өглөө.

Эрхэм гишүүн ийм мэдээллийг өгөөд байна. Дээрх "Баян айраг эксплорэйшн" ХХК нь саяхан Улаанбаатар хотоос ажилчдаа уурхай руу татахдаа Улсын онцгой комиссын шийдвэр зөрчиж, сумынхаа онцгой комиссынхонд мэдэгдэлгүй кемпэд байрлуулсан гэх асуудалд холбогдсон. Энэ асуудал намжаагүй байтал тус уурхайд цианит натри алдагджээ. 

Болсон явдлын талаар бид эргэн мэдээлнэ. 



Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа