Валютын ханш :

2021 оны 10 сарын 17, 0, Ням гараг

Нөхөн сонгуулийн товыг зарлана

УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан Долгорсүрэнгийн Сумьяабазар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Нийслэлийн Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа билээ. Иймд УИХ-ын 28 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэн.

УИХ арванхоёрдугаар сарын 2-нд 28-р тойрогт нөхөн сонгууль зохион байгуулах тогтоолыг хэлэлцэх байсан ч эрх баригчид долоо хоногийн завсарлага авсан. МАН нь 28-р тойргийн нөхөн сонгуультай холбоотой тодорхой түвшинд зөвшилцөлд хүрээгүй учраас ийн завсарлага авсан юм. Энэ хугацаа пүрэв гаригт дуусгавар болох бөгөөд нөхөн сонгууль товлон зарлах хугацаа ч арванхоёрдугаар сарын 13-ны өдөр дуусгавар болно. Тиймээс энэ одоо хоногт байнгын хороо, чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байна. 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа