Валютын ханш :

2021 оны 10 сарын 17, 0, Ням гараг

ОХУ-д "Covid-19"-ийн эсрэг вакцинжуулалт эхэллээ

Covid-19-ийн эсрэг вакцинжуулалт ОХУ-ын нийслэл Москва хотод өчигдөр эхэллээ. Эхний ээлжинд хамгийн эрсдэлт бүлгийн хүмүүсийг хамруулах ба Москва хот даяар нийт 70 цэг 8.00-20.00 цаг хүртэл өдөр бүр ажиллах юм байна.

Энэ оны наймдугаар сард ОХУ-ын эрх баригчдын баталсан “Sputnik V” вакцины сүүлийн шатны туршилт хараахан дуусаагүй байгаа ч тус улс ийнхүү вакцинжуулалтыг эхлүүлж байна. Вакциныг бүтээсэн эрдэмтдийн хэлж буйгаар 95 хувийн үр дүн үзүүлж байгаа бөгөөд ноцтой гаж нөлөө илрээгүй байна. 

Монгол Улсын хувьд хүн амаа вакцинжуулах хүсэлтээ ДЭМБ-д хүргүүлээд байгаа билээ.  

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа