Валютын ханш :

2021 оны 10 сарын 17, 0, Ням гараг

Бээжин Австралийн дарсанд 107-212 хувийн татвар ногдуулна

Бээжингийн зүгээс энэ сарын 28-ний өдрөөс эхлэн Австралийн дарсанд 107-212 хувийн татвар ногдуулахаа мэдэгджээ. Хятадын эрх баригчид үүнийг татвар биш харин "демпингийн эсрэг түр хугацааны арга хэмжээ" хэмээн нэрлэж байгаа ч үнэн хэрэгтээ экспортын татвар шиг үйлчлэх аж. Хятадын эрх баригчид Австралийн дарстай холбоотой демпингийн шалгалт эхлүүлж буй талаараа наймдугаар сард мэдээлж байсан юм.  "Демпинг" гэдэг нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрийн өртгөөс нь хямд худалдан борлуулахыг хэлдэг юм. Ингэснээр шударга өрсөлдөөн үгүй болж, монополь үүснэ гэж үздэг.

Харин Австрали улсын зүгээс Хятадын дээрх шийдвэрийг маш түрэмгий алхам хэмээгээд цар тахлын дараа сэргээхийг оролдож буй эдийн засгийг нь боомилсон арга хэмжээ хэмээн буруутгаж байна. Түүнчлэн Австралийн Засгийн газар арвайн экспортын асуудлаар Хятадыг Дэлхийн худалдааны байгууллагад (ДХБ) мэдэгдэхээр ажиллаж байгаагаа мэдэгджээ.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа