Валютын ханш :

2020 оны 12 сарын 4, 5, Баасан гараг

Э.Оюунболдын СЭРГЭЭШ хэрэглэсэн гэх асуудлыг 17-нд шүүнэ

Улсын аварга Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан өнөөдөр боллоо.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Оюунболд өөрийн биеэр оролцох хүсэлт гаргасан тул шүүх хурлыг энэ сарын 17-ны өдөр хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ.

Ингэснээр уг хурал хоёр дахь удаагаа хойшилж байгаа ба өмнөх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн буюу Э.Оюунболдын өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан учраас хойшлуулж байсан юм.

Э.Оюунболд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Түүнчлэн 2020 оны тавдугаар сарын 12-ны өдрийн урдьчилсан хэлэлцүүлгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 1479 дугаар захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах (Aктын биелэлтийг түдгэлзүүлсэн заалт) хүсэлт тус тус гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон гэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа