Валютын ханш :

2020 оны 8 сарын 14, 5, Баасан гараг

Ерөнхийлөгч Х.Баттулга PR болон хуулийн багаа Булган руу илгээжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга АН дотроо нэр дэвшигчдийн квот авах гэж ганц л тойрог дээр хамгийн гол анхаарлаа хандуулсан юм байна. Тэр нь Булган аймаг аж. Булган аймагт нэр дэвшиж байгаа С.Гал-Эрдэнэ, Д.Өсөхбаяр гэх хоёр залууг Ерөнхийлөгч Х.Баттулгын хүмүүс гэдгийг хүн бүхэн мэднэ.

Тэгвэл Ерөнхийлөгч энэхүү хоёр залуугаар улс төрийн хамгийн гол нүүдлээ төлөөлүүлж, шатрын өрөг дээр хүүг түлхэж, хэрхэн бэрс гардгийг харуулахаар шийдсэн ажээ. АН олон фракц, хөдөлгөөнүүдэд хуваагддаг. Тэгвэл Ерөнхийлөгчийн тэргүүлдэг МоАХ фракц АН-д хүчээ авч эхэлсний шинж нь бүхэл бүтэн нэг аймгийн мандатыг “булааж” авч чадсанаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл, энэхүү тойрогтоо ялалт байгуулж, бусдад “Монгол ялна” багийн хүчийг харуулах хэрэгцээ үүссэн аж. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн сонгуульд ажилласан бүх PR баг болон хуулийн багаа Булган руу илгээж, хүч хаяж байгаа сурагтай.

Дээр нь С.Гал-Эрдэнэ, Д.Өсөхбаяр хоёрыг дэмжиж, заавал ялалт байгуулах үүрэг бүхий ардчиллын партизанууд хүртэл Булганыг зорьж байгаа гэнэ. Олимпийн аварга Н.Түвшинбаярыг зориуд нэг эгнээ хойш татаж, олон нийтэд төдийлөн танигдаагүй хоёр залууг зориуд хөзрийнхөө гол мод болгон сонгосон Ерөнхийлөгч Х.Баттулгын цаад нүүдлийг одоогоор хэн ч тааварлахгүй байгаа ч тэрээр хэний ч санаанд ороогүй модоор тоглож хожил байгуулдагаараа алдартай нэгэн билээ. 

1 сэтгэгдэл

  • Булганд гал гарах нь дээ

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа