Валютын ханш :

2021 оны 10 сарын 17, 0, Ням гараг

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элслээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Ардчилсан намд элсэж байгаагаа өөрийн цахим хуудсаар дамжуулж зарласан. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан намын дарга С.Эрдэнээс үнэмлэхээ гардаж авснаар АН-ын намын гишүүн боллоо. 

Энэ үеэр АН-ын шинэхэн гишүүн, УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Би 1994 онд АН-д элсээд 2011 оны нэгдүгээр сард гарсан байдаг. 2012 онд МАХН, Ардчилсан нам хамтарч Засгийн газар байгуулахад ард түмэн дүнгээ тавьсан. Эрх баригчдад ард түмэн 2016 оны сонгуулиар улс орны эдийн засгийг сайжруулах, Үндсэн хуулийг өөрчил, буруугаа бусдад тохохгүй, бурууг шийтгэж, зөвийг дэмж гэж дүнгээ тавьсан. Гэтэл өнөөдөр 14 Засаг дарга авлигад холбогдсон, зарим гишүүд нь шоронд орсон, орохоо хүлээж байна. Бусдад буруугаа чихэж, сөрөг хүчнийг хүчээр байхгүй болгосон байна. 2020 онд түүхэндээ анх удаа Ардчилсан намыг 39 гишүүнтэй болгох ёстой гэж би үзэж байна. Миний хувьд өнөөдөр сөрөг хүчнийг нэгтгэх, АН-ыг бүлэгтэй болгох, ард түмэн МАН-аас нийтээрээ хариуцлага нэхэе гэдэг утгаар АН-д орж байна” гэв. 


Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа