Валютын ханш :

2021 оны 10 сарын 17, 0, Ням гараг

Д.Дорлигжавын дөрвөн сая ам.долларын авлигын хэрэг замхарсан уу?

Монгол Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав 4 сая ам.долларын хахууль авсан гэх хэрэгт холбогдсон. Тэрбээр Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа төрсөн дүү Д.Баатарын  үүсгэн байгуулсан “Рекат Монголиа “ ХХК-ийн Голомт банк дахь дансаар “Алтан дорнод Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболдын “Эн Ар Ай”, “Пайонеринг интернешил“ компаниудаас  2011 оны есдүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд гурван удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэх гэмт хэрэгт холбогдсон билээ.

Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатар, “Алтан дорнод Монгол” компанийн дэд захирал асан Ч.Бямбаа нарт холбогдох хэрэг бүртгэлийн хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох санал прокурорын байгууллагад хүргүүлсэн ч Нийслэлийн прокурорын газраас хянаж үзээд нэмэлт ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай хэмээн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналыг нь хүлээн авахаас татгалзсан билээ. Одоо энэ хэрэг АТГ-т шалгагдаж буй юм.

Энэ хэрэгтэй холбоотойгоор талууд ямар байр суурь илэрхийлж байсныг сануулья.

Т.ГАНБОЛД:

Д.ДОРЛИГЖАВЫН ХУДАЛДАЖ АВАХ ГЭЖ БАЙСАН КОМПАНИЙГ НЬ БИ АВСАН УЧРААС НАДААС ДӨРВӨН САЯ ДОЛЛАРЫН ТАКС АВСАН

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд “25 дугаар суваг” телевизийн “Ам нээвэл” ярилцлагын нэвтрүүлэгт зочноор орохдоо “Энэ хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа хэрэг. Гэхдээ энэ дөрвөн сая ам.доллар бол энэ хүний авсан мөнгөний тодорхой нэг хэсэг буюу олон нийтэд ил гарсан хэсэг нь. Мөн компанийн хувьцааг худалдаж авахад гэрээн дээр заасан дүн, миний төлбөрөө хийсэн дүн хоёр яг таарч байгаа. Хийсэн гэрээ маань 18 сая ам.доллар байсныг би хийсэн. Энэ гэрээний төлбөрийг 100 хувь төлсөн гэсэн үг. Компанийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд ил байдаг. Тэр яриад байгаа андуурагдсан хоёр сая ам.доллар өнөөдөр ч эргэж орж ирээгүй байгаа. Дөрвөн сая ам.доллар бол зөвхөн ил болсон мөнгө. Тэрнээс илүү ч их мөнгө байгаа. Гэхдээ энэ хэрэг шалгагдаж байгаа учраас би илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
Энэ компанитай холбоотой орсон, гарсан мөнгийг бүгдийг нь дансны хуулгаар нь харж болно. Энэ бол өөрсдийнх нь авах гэж байсан компанийг нь авсан учраас надаас такс авсан төлбөр нь юм. 2011 онд Паушокийг Монголын Засгийн газарт нэг тэрбум төгрөгийн татвар төлөх ёстой гэдэг шийдвэр гарсны дараа замын дундаас гэнэт хэсэг бүлэг хүмүүс гарч ирсэн. Тэр нь Ч.Бямбаа, Д.Баатар гэж хүмүүс бий. Тэр хүмүүс намайг энэ наймаанаас холд гэж хэлж байсан. Гэвч би холдоогүй, хийх ёстой наймаагаа хийж авсан юм” гэж тайлбарлаж байв.

Д.ДОРЛИГЖАВ: 
Т.ГАНБОЛДЫН КОМПАНИАС ХОЁР САЯ ДОЛЛАР АНДУУРАГДАЖ ОРЖ ИРСЭН

Харин Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав дээрх асуудалд тайлбар өгөхдөө “Паушок “Алтан Дорнод Монгол” компаниа зарахаар шийдсэн байдаг. Энэ үед миний дүү Д.Баатар зээл авахаар “Голомт” банк дээр очтол Д.Баясгалан “Паушок гэдэг нөхөр компаниа зарна гэж байна. Манай банк Паушокоос асар их авлагатай учир чи компанийг нь худалдаад авчихаач. Чамайг “Алтан Дорнод Монгол” компанийг худалдаад авна гэвэл зээл өгье. Өөрөөр бол зээл өгөхгүй” гэсэн байдаг. Ингээд манай дүү Д.Баатар Ч.Бямбаа нар Москва хот орж Паушоктой очиж уулзаад худалдан авах гэрээ, төлбөрийн график зэргээ байгуулсан. Паушок “Нэн яаралтай хоёр сая ам.доллар төл” гэсэн байдаг. Манай дүү Улаанбаатарт ирэнгүүтээ “Голомт”-оос хүссэн зээлсэн зээлээсээ хоёр сая ам.доллар төлсөн. Ингээд байж байтал “Голомт” банкны захирал Д.Баясгалан гэнэт зээлээ зогсоогоод “Нөгөө Паушокын компанийг чинь бэлэн мөнгөөр худалдаад авах хүн олдлоо” гэсэн байдаг. Тэр нь Тордойн Ганболд шүү дээ. Банк зээл өгөхөө зогсоосон учраас миний дүү Д.Баатар, Д.Баясгалан, Т.Ганболд гурав уулзаж, ярилцаад “Пуашокт хоёр сая ам.доллар урьдчилаад төлчихсөн. Тэр мөнгийг миний данс руу хийчих. Дараа нь Голомт банкны зээлийг хаая” гэсэн тохироог хийсэн байдаг юм. Энэ тохирооны дагуу 2011 оны есдүгээр сарын 27-нд Т.Ганболдын компаниас хоёр сая ам.доллар “Хоорондын тооцоо” гэж орж ирээд тэр өдрөө “Голомт” банк руу шилжүүлсэн.

Мөн манай дүү сарын дараа дансаа шалгатал Т.Ганболдын компаниас хоёр сая ам.доллар ороод гарсан байдаг. “Энэ юу болоод байна, манай компанийн дансыг ашиглан ямар мөнгө төгрөг ороод гарав” гэсэн утгатай бичгийг “Голомт” банк руу явуулсан. “Голомт” банкныхан шалгаад “Арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Т.Ганболдын компаниас хоёр сая ам.доллар андуурагдан хийгдсэн учир буцаан гаргасан” гэсэн бичиг ирүүлсэн” гэх тайлбарыг өгч байв.

Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нарт холбогдох 4 сая ам.долларын авлигын хэргийг АТГ шалгаж байгаа ба хэрэг удаашрах шатандаа ороод буй. Хэргийг нээн шалгаж эхэлснээс хойш жил гаруй хугацаа өнгөрчээ. АТГ-аас хэргийг хаах санал гаргасан ч, Нийслэлийн прокурорын газраас буцааж, хэргийг хав дараад байна.

Нэхэмжлэгч “Алтан дорнод Монгол” компанийн ерөнхий захирал Т.Ганболд ч сураггүй болов. Энэ хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болох нь гэх эх сурвалжийн мэдээлэл ч байна. Албан ёсны эх сурвалжийн мэдээллийг удахгүй хүргэнэ. 

 jAMUH.MN 

 

 

22 сэтгэгдэл

  • Orosyn holboony uls ,Stany ornuud+Mongol ulsad erh medelten ba bayan chineeleg humuus huulias angid baikh erh zuin orchintoi tul huuliin hariuzlaga huleekh n barag ugui..chukhamdaa noyoduudutai usuutei ali esvel hulgailsnygaa huvaalzaagui nukhduud l shorond yavna.uchir n edgeer ornuud ijil tustei eruugiin,prokuroryn.shuukhiin shidver bileluulekh huuliud n orosyn buyu zuvlult mayagiin huuliudtai..uuniig muu nertei Temuujin uurchluh geed chadaagui yum shuudee

  • Дорлигжав араы ч дээ ийм нахөр байжээ за за

  • Хөөн хэлэлцэх хугацааг дуусгах гээд тэр санаандаа бол хүрсэн нөгөө муу зарим нь засаагаа атгуулах.зарим нь мөөмөө атгуулах дуртай хуулийнхантайгаа зөвлөж байгаад.гай болж их хурлаар хөөн хэлэлцэх хугацааг хязгааргүй болгоод ирэхээр одоо ву бодож эхэлсэн нь тодорхойгүй байна

  • Монгол улсад хууль тэгш үйлчилдэг л гэх юм харая даа ийм хэрэгт ял өгөхгүй бол шудрага ёс хууль ярих хэрэггүй биз дээ

  • Монгол улсад хууль тэгш үйлчилдэг л гэх юм харая даа ийм хэрэгт ял өгөхгүй бол шудрага ёс хууль ярих хэрэггүй биз дээ

  • Монгол улсад хууль тэгш үйлчилдэг л гэх юм харая даа ийм хэрэгт ял өгөхгүй бол шудрага ёс хууль ярих хэрэггүй биз дээ

  • Монгол улсад хууль тэгш үйлчилдэг л гэх юм харая даа ийм хэрэгт ял өгөхгүй бол шудрага ёс хууль ярих хэрэггүй биз дээ

  • Төрийн МӨНГӨӨР ХИЙСЭН хулгайн гэмт хэрэг замхарч л ТААРНА

  • Төрийн МӨНГӨӨР ХИЙСЭН хулгайн гэмт хэрэг замхарч л ТААРНА

  • Дорлигжав Элбэгийн баруун гар.Элбэгийн ах дүү.нар хөөцөлдөх юмаа Дорлигоор дамжиж хийдэг.Дорлиг насаараа цалинтай төрийн ажил хийсэн атлаа хэдэн арван тэрбумын хөрөнгөтэй болсон үү.Манай Дорлиг маамаалахаас бусдыг чадна гэж АН.ынхан ярьдаг юм гэсэн.олимпын хорооны ерөнхийлөгч болох гээд саад.болохоор нь Загдсүрэн зориулж байсан.Маш аюултай этгээд ардчилл.ын хувалз даа

  • Ийм ил тод хэргийг дор нь шийдэх хэрэгтэйшдээ.

  • Хурганы үс нөмөрсөн чоно байж

  • Энэ хулгайчийгаа барьж хориочээ. Ц.Нямдорж, Х.Баттулга нар өмөөрөөд байна уу. Хулгайчийг шоронд хийх хэрэгтэй. Төрийн шимэгч.

  • Тордойн Ганболд луйварчдын гар хөл шүү дээ. Монголын хичнээн баялагийг өөртөө авцгаав. Имидж бүрдүүлж УИХ-д суух санаархалтай хүн

  • dorlig ymarch mongo awaagui shu de .awsan yl edelj bga shu de .kkk

  • Ganbold gedeg nuhur genet mungu yariad daramtalsan gesen, golomt bankni anduurch hiisen guilgee avah gj bgaan shunal yum daa.

  • Дорлигжав Эрдэнэтийн захирал, Төрийн өмчийн хорооны дарга, Хууль зүйн сайд, Улсын ерөнхий прокурорын орлогч гээд төрийн өндөр албан тушаал хашиж байсан хувалц. Энэ хулгайчийг барьж хорих хэрэгтэй. Нэг ч бизнесгүй мөртлөө өч төчнөөн тэрбум төгрөг халаасалсан хулгай шүү

  • Дорлигжавыг хориочээ. Хүн андуурч хоёр сая доллар хийнэ гэж байхгүй. Хүнийг хилсээр шоронд хийж, дарамталж байгаа 4 сая доллар авсан бна шүү дээ. Новшийг барьж хориочээ.

  • lalriin Nymdorj dorligjaviin ariig ni daaj baigaa Nymdorj baigaa tsagt tsagaan zahtanguudiin ymar ch hereg ilrehgui

  • Anduuraad 4say dollar shiljuulsen bsan geed bga hutsdag nohoi shu

  • Дорлигжав Ганболд хоёрын хэн нь үнэн яриад байгааг шалгаж тогтоох хэрэгтэй. Дорлиг авлига авсан гэдэг нь ойлгомжтой шүү. Дээрэмчин новш.

  • Энэ өвгөнийг шалгаж, авлигаар авсан мөнгийг нь хураах хэрэгтэй.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа